Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцсэн, хараат бус, мэргэжлийн, чанартай үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлсэн аудитын тэргүүлэх компани болохын зэрэгцээ, нягтлан бодох бүртгэл, аудитын мэргэжлийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.
Манай вэб хуудсаар зочилж байгаа үйлчлүүлэгч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Сүлд-Аудит ХХК нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээнд нийцсэн, хараат бус мэргэжлийн санхүүгийн үйлчилгээг АОУС, СТОУС, НББОУС болон бусад холбогдох хууль тогтоомж, заавар журмын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ажиллаж байна. Манай компани нь Засгийн газрын агентлагууд, Олон улсын төсөл хөтөлбөрүүд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудад өөрийн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хүргэж санхүүгийн зах зээл дээр нэлээдгүй нэр хүндийг олж авсан билээ. Ёс суртахууны болон мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн манай хамт олон та бүхэнтэй хамтран ажиллаж таны бизнесийн ололт амжилтанд хувь нэмрээ оруулахад үргэлж бэлэн байх болно.
“Та бүхэндээ эрүүл энх ажлын их амжилтыг хүсэн ерөөе”
Сэтгэл – хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулна
Үнэнч – үйлчлүүлэгчддээ үнэн зөв мэдээллийг өгнө
Лидер – салбартаа тэргүүлэгч байна
Дэвшилт – таны байгууллагад дэвшил авчирна